Нийслэлд хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас зуслан бүсийн 00-оос үүдэн хөрсний бохирдол үүсэх эрсдэл үүссэн. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санхүүжилт гарган 25-р хорооны зуслангийн айл өрхийн жорлон, бохирын цооног болон хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.