Дүүргийн Засаг даргын А/556 дугаар захирамжаар дүүргийн шуурхай штаб 28 дахь өдрөө үргэлжлэн ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй жижүүрлэн ажиллаж, гэр хорооллын 35 хорооны 226 хэсгийн 1834 айл өрхөд 1112 зөвлөмжийг дахин давтан хүргэсэн байна.
Дүүргийн хэмжээнд 12 дундын төв ажиллахаас 5 дундын төв, 125 борлуулалтын цэг ажиллахаас 95 борлуулалтын цэг ажиллаж байна. Бусад цэгүүдэд Таван толгой түлш хангалт хийхгүйгээс иргэд маш их бухимдалтай байна.