Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны албан хаагчид Засгийн газрын 2018 оны 62-р тогтоолын хэрэгжилтийг ханган "Тавантолгой түлш" ХХК-ны сайжруулсан түлшний №135 цэг буюу иргэн Т.Төгөлдөрийн цэгт "Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэн" уриан дор 1 өдөр сайн дураараа 8 тонн түлш савлаж, шуудайлан, урамшууллаараа зорилтот бүлгийн 8 өрхөд түлшний дэмжлэг, туслалцаа үзүүлжээ. Утаагүй Улаанбаатарын төлөө иргэн бүрийн оролцоо чухал юм.