"Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" уриан дор Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас санаачлан монгол гэрт амьдарч буй айл өрхүүдийн гэрийг дулаалах болон байшинтай айлуудыг газаар халаах ажлыг эхлүүллээ.

Тодруулбал 2-р хорооны монгол гэртэй 11 өрхийн гэрийг бүрэн дулаалж, дулаалгатай үүдний пинтэй болгосон байна. Харин 11-р хорооны Мандалын 4-р гудамжийг жишиг гудамж болгохоор сонгож, байшинтай 10 айлд хийн халаагуур суурилуулсан байна.

Ингэснээр иргэд гал түлж, утаа гарган агаар орчин бохирдуулахгүйн дээр ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ талаар Засаг дарга Ж.Сандагсүрэн “Бид хэдийгээр сайжруулсан түлш түлж байгаа боловч энэ нь асуудлыг бүрэн шийдэх зөв шийдэл болж чадахгүй байна. Тиймээс өнөөдөр айлуудын гэрийг дулаалж, дулаалгаа сайн хийчихвэл түлш зарцуулалт багасаж, дулаан хадгалалт ихэснэ, цаашлаад эдийн засагт ч хэмнэлттэй гэдгийг иргэддээ хэлж байна. Цаашдаа аль болох утаа гаргадаггүй халаалтын шийдлийг сонгох ёстой. Одоогоор хамгийн зөв шийдэл нь хийн халаагуур болж байна. Тиймээс бид дүүргийнхээ төсвөөс багахан мөнгө гаргаад эхний 10 айлыг утаанаас салгаж байна. Гэхдээ эхний ээлжийн угсралтын зардлыг бууруулахгүй бол нийтийн хүртээл болгоход бага зэргийн хүндрэл гарахаар байна. Ямартай ч бид ийм шийдэл байж болох юм гэдгийг харуулахыг зорьж байна” гэсэн юм.

Мөн 2, 8, 42-р хороодод гэр байшингаа хэрхэн дулаалах, түлшнээс татгалзаж дулааны өөр эх үүсвэр сонгох бол юун дээр анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх мэдээллийн төвийг “Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-тай хамтран байгуулжээ. 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд