Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн А/52 дугаар захирамжаар сар шинийн баяр угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд 2558 аж ахуйн нэгж, байгууллага, 17.447 иргэд оролцож 406.768 м/кв талбайг цэвэрлэн 43 хороодод давхардсан тоогоор 72 хог тээврийн автомашин 217 рейсээр 1162 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 85 үйлчлэгч, 210.451 м2 талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж, 783 уртааш метр замын хайс хашлага, тэмдэг, тэмдэглэгээ 124 автобусны буудлын сандал, 53 хогийн сав, 16 тоглоомын талбайг угааж, цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулжээ. 

Мөн иргэдийн зүгээс сар шинийн баяр болохтой холбогдуулан амьдарч буй орчноо цэвэрлэх ажилд идэвхитэй оролцсон бөгөөд гудамж талбайнхаа хогийг маш сайн цэвэрлэлээ.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд