Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны 11-р сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа онцлог юм.

Энэ ажлын эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчмын  5.2 га газарт 85 нэгж талбарын 310 гаруй иргэд нэгдэн, газраа чөлөөлөх хүсэлтээ НОСК-д илэрхийлж, шинэ орон сууцтай болж байгаа юм. Газраа орон сууцаар солих хүсэлтээ өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр орон сууцных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар гардуулж өглөө.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд