“Сэлэнгэ худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа цайны газар 1, /хүнсний худалдаа 42, бусад худалдаа 45/ нийт 87 иргэнд хяналт шалгалт хийхэд тус худалдааны төвийн түрээслэгч, үйлчлүүлэгчдийн 98% амны хаалт зүүсэн, 95%-д нь гар халдваргүйтгэх бодистой, 92% цэвэрлэгээ халдваргүйтгэлийн шаардлага хангасан, гадна хог хаягдлаа цэвэрлэсэн, хамгаалах хувцас хэрэгслээр хангагдсан байдал 75%, бие засах, гар угаах нөхцөлийг 85% хангасан, зориулалтын хог хаягдал цуглуулах савтай байна.
Тус аж ахуйн нэгж, иргэдэд халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэх заавар болон хүний биеийн халуун хэмжих зөвлөмжийг хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.