Дүүргийн Засаг даргын А/441 дүгээр захирамжаар Нийслэлийн өдрийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд 2359 аж ахуйн нэгж байгууллага, 12849 иргэд оролцож 228672 м.кв талбайг цэвэрлэн 157 рейсээр 881тн хог хаягдлыг тээвэрлэн Нарангийн төвлөрсөн цэгт хүргэсэн.