Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит тугийг Сонгинохайрхан дүүрэг хүлээн авлаа. “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриан дор төвийн зургаан дүүрэг тус бүрт тугийг нэг сарын хугацаатай аялуулж байгаа юм. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хүртээмжтэй хамруулах, эдгээр иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах чиглэлд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийж, стандартыг хангуулан ажиллахыг удирдамжид тусгажээ. Аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг оны эцэст Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дүгнэх юм.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд