"Маскаа зүүе-  Гараа угаая" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 60 гаруй  аж ахуйн нэгжийн төлөөлөл 18 мянган ширхэг амны хаалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт хандивлалаа.  Дэлхий дахинд цар тахлын хоёр дахь давалгаа хүчтэй явагдаж байгаа энэ үед манай улс дотооддоо халдвар, хамгааллаа сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ онцгой нөхцөлд хувийн хэвшил төр засагтайгаа хамтран ажиллаж байгаад олон нийт болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгийн газрын хамт олон талархаж байна. Хандиваар цугласан амны хаалтуудыг эрсдэл бүхий газруудад тарааж, дүүргийн иргэдэд хүргэх ажлыг Дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулах болно. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд