Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс  2020.11.11-ний өдрийн 06:00 цагт шуурхай хуралдлаа. Хуралдаанаар Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх,  эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлд шуурхай арга хэмжээ авч ажиллах ажлыг зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлд гурав хоног хөл хорио тогтоолоо.                                                                                                                                         Үүний хүрээнд:-Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.-Баар, цэнгээн, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан хурал, цуглааныг гурван хоног хаалаа.-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурван хоног хааж байна.-Нийтийн тээвэрт зохицуулалт хийж, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.Та бүхэн өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө амны хаалтаа тогтмол зүүж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагана уу.Сахилга баттай байж, аюулт цар тахлыг хамтын хүчээр давцгаая.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд