Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнөөр Дүүргийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, Дүүргийн 2020 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Зөвлөлийн гишүүдийн зүгээс цар тахлын онцгой нөхцөлд тэвчиж болох зардлуудыг танах, шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлт, зам харгуйн цэвэрлэгээ, тохижилт зэрэгт гарах зардлыг нэмэгдүүлэх чиглэлийг дэмжлээ. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд Засаг даргын орлогч нар 24 цагаар шуурхай штабыг ахлан ажиллах юм. Мөн энэ өдрүүдэд сургууль, цэцэрлэгүүд хичээллэхгүй байгаатай холбоотойгоор хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахаар болж байна

.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд