Улс даяар мал тооллого эхэллээ. Сонгинохайрхан дүүрэг нь мал бүхий хороодтой гэдгээрээ онцлогтой. Энэ жил тус дүүргийн 21, 32, 33, 34-р хороонд нийт 41 чиглэлд мал тооллого явагдаж байна. Урьдчилсан дүнгээр 70 мянган толгой мал Сонгинохайрхан дүүрэгт өвөлжиж байна. Мал тооллогын ажлын явцтай Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Засаг даргын орлогч Э.Ууганцэцэг нар танилцлаа. Энэ үеэр малчид “Өвс, тэжээлийн бэлтгэлээ сайтар хангасан ч цаг уурын нөхцөлөөс шалтгаалж, эрт малаа тэжээлд оруулсан. Одоогоор өвөлжөө өнтэй сайхан байна” гэж байлаа. Мөн малчдад “Малын хөлийн татварын тухай хуулийн талаар мэдээ, мэдээллийг дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж өглөө. Дүүргийн онцгой комиссын өгсөн зөвлөмжийн дагуу, мал тооллогын комиссын гишүүд Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх зөвлөмжийг баримтлан ажиллаж байна.