Өнөөдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлсэн. Ингэснээр олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэх учир дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаа. Тус ажлын хүрээнд хязгаарлалт тогтоогоогүй байгууллага аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаанд мөрдөх халдвар, хамгааллын нийтлэг заавар хэрхэн хангасан, халдваргүйтгэлийг яаж зохион байгуулж буй эсэх, QR систем ашиглалт, код уншуулалт, иргэдийн халуун үзэх, зай барих зааврыг мөрдөж байгаа эсэхэд “ХАМТДАА ДАВЪЯ” уриатай зөвлөн туслах гурван баг зөвлөгөөг өглөө.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд