Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/33 дугаар захирамжийн хүрээнд Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч Э.Ниндэв, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгүүдээр орж зөвлөн туслах үйлчилгээ өгч ажиллаа.
Тус ажлын хүрээнд эмнэлгүүдэд үйл ажиллагаанд мөрдөх халдвар, хамгааллын нийтлэг заавар хэрхэн хангасан, халдваргүйтгэлийг яаж зохион байгуулж буй эсэх, QR систем ашиглалт, код уншуулалт, иргэдийн халуун үзэх, зай барих зааврыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавин “ХАМТДАА ДАВЪЯ” уриатай зөвлөн туслах зөвлөгөөг өглөө.