Коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлогогүй болсон айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ-2” аян нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. Энэхүү аяны эхлэл болж АПУ ХК 500 багц хүнсний тусламжийг үзүүлж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Хүнс, ахуйн хэрэглээний тусламжийн багцыг дүүргийнхээ 43 хорооны 500 өрхөд хүлээлгэн өгч дууслаа.

 

Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд зорилтот бүлгийн 15230 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн юм. Цаашид энэ аян үргэлжилж нэн шаардлагатай өрхүүддээ хүнсний тусламжийг хүргэх болно.

“Дэм дэмэндээ-2” аянг дэмжин Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хүнсний тусламж өгсөн АПУ ХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд