Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Сонгинохайрхан дүүргийн Спорт хороон дээр байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай өнөөдөр /2021.04.03/ танилцлаа.

 

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 336758 хүн вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Өнөөдрөөс эхэлсэн хэсэгчилсэн хөл хорионы үед иргэдийг дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамруулж, зургадугаар сарын 1 гэхэд хотын хүн амыг вакцинд бүрэн хамруулна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэллээ.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн хувьд “Сovid-19” халдварын эсрэг вакцинд иргэдийг шуурхай хамруулахын тулд маргаашаас дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар байнгын 7 цэг дээр нэг өдөрт 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулж байна. Засгийн газар дөрөвдүгээр сард насанд хүрсэн 1 сая иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд