Сонгинохайрхан дүүргийн Тахилт буюу ЗЗ дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэдэх “Цагдаа толгой” орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцтай танилцлаа.

 

Энэхүү 4 га талбайг эзлэх бүтээн байгуулалтын ажил НИТХ-ын хурлын шийдвэрээр 2018 онд эхлэн он дамнан үргэлжлэн хийгдсээр байна.

Тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000мкв явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлэг, 1500 орчим нарс, хайлаас, 22000мкв талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлууд хийгдэх юм.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй “Неон гэгээ” ХХК-ийн ажилчидтай уулзаж гүйцэтгэлийн ажлыг барилга байгууламж, угсралтын ажил гүйцэтгэх стандартын дагуу аюулгүй байдлыг ханган ажиллахыг зөвлөв. Түүнчлэн иргэдэд угсралтын ажил бүрэн дуусаагүй байгаа талаарх мэдээллээр хангах, стандарт самбаруудыг байршуулахыг албаны хүмүүст үүрэг болголоо.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байгаад баяртай байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд