Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Бид хариуцлагатай эцэг эх”, “Би хүүхдэд ээлтэй жолооч” арга хэмжээг өнөөдөр /2021.06.23/ зохион байгууллаа.

 

Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах, хот дотор гарч буй хүүхэд хохирсон зам тээврийн ослыг бууруулах, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч иргэд жолооч нарт хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж зориулалтын нэмэлт суудал дээр суулгах, хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг шалгаж байх талаарх #Бид_хариуцлагатай_эцэг_эх зөвлөмж, гарын авлагыг тараан өгч дэлгүүр үйлчилгээний байгууллага болон нийтийн тээврийн автобусны мэдээллийн самбарт байршуулан ажиллалаа.

Мөн “Би хүүхдэд ээлтэй жолооч” аянд Хүннү интернэйшнл олон улсын мото холбооны гишүүд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. #ХҮҮХДИЙГ_ЭРҮҮЛ_АЮУЛГҮЙ_ОРЧИНД_АМЬДРАХ_НӨХЦӨЛИЙГ_БҮРДҮҮЛЬЕ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд