Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Тамгын газрын төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг менежментийн өндөр түвшинд хүргэх, байгууллагын ажил үйлчилгээг сайжруулах зорилготой “Олон улсын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 18091:2020 стандарт нэвтрүүлэх” үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2021.09.03/ боллоо.

 

Энэ үеэр арга хэмжээг хамтран зохион байгуулж буй “Менежмент ба ур чадварын хүрээлэн”-ын сургагч багш, ахлах зөвлөх Н.Хишигжаргал ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдад таниулах сургалтыг явууллаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын дотоод аудитор бэлтгэх сургалтад чанарын багт орсон гишүүдийг хамруулан гэрчилгээ олгож, дотоод аудитор хийх арга зүйг эзэмшүүлэх юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд