Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.11.01/ цахим хэлбэрээр хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Боловсролын хэлтэс, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Статистикийн хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцлоо.

 

Өнөөдрийн хурлыг дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг удирдан явууллаа. Тэрбээр нийт байгууллагуудад Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хашаа хайсыг журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замын хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлж, олон нийтэд мэдээллэх, арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдах тул холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллаж, тооллогыг сайтар зохион байгуулах зэрэг үүргийг өглөө.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд