Сонгинохайрхан дүүргийн жендэрийн салбар хорооны гишүүд Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны гишүүдийн хамт ажил хэрэгч өглөөний уулзалтад оролцлоо. Тус уулзалтад ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, ЖҮХАА-ны Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Сонгинрхайрхан дүүргийн Нийгмийн салбарын асуудал хариуцсан Засаг даргын орлогч, Жендерийн салбар хорооны дэд дарга Т.Вандандорж болон жендерийн салбар хорооны бусад гишүүд оролцлоо. Ажил хэрэгч өглөөний уулзалтын үеэр гишүүд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцах, салбар хорооны гишүүдийн чиг үүрэг, ЖҮХ-оос жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэр, тэдгээрийг хэрэгжүүлэх зэрэг ойлголтуудыг нэгтгэж, хамрах хүрээний зарим асуудлуудын талаар санал солилцлоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд