Нийслэлийн Онцгой комиссын удирдах ажилтнуудын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын гишүүд чадваржуулах сургалтад хамрагдлаа. Тус сургалт нь дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийн арилгах, гамшгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад удирдлагын зүгээс гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт, харилцан ажиллагааг хангуулах дадлага эзэмшүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдлаа.
Сургалтаар;
1. Гамшигт тэсвэртэй хотыг бий болгох олон улсын туршлага
2. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал
3. Гамшгаас хамгаалах, хор уршгийг арилгах чиглэлээр үр дүнтэй төлөвлөлт, менежмент хийх, туршлага
4. Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, Онцгой комиссын үйл ажиллагаа
5. Дүүргийн гамшгийн эрсдэлийн нөхцөл байдал, эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн танилцуулга
6. Гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй танилцах зэрэг хэд, хэдэн сэдвийг хөндөн онцгой комиссын нийт гишүүд мэдлэг, мэдээллээ нэгтгэлээ.
 
Сонгинохайрхан дүүргийн гамшгаас хамгаалах алба нь гамшиг ослын үед Нийгмийн хэв журмыг сахиулах, Нэрвэгсдэд болон ослын голомтод үүрэг гүйцэтгэж буй гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхныг цэвэр ус, хоол хүнсээр хангах, Мэргэжлийн хяналтын болон цацраг, химийн аюулыг үнэлж мэдээлэх, Эрүүл мэндийг сахиулах, Түлш, эрчим хүчээр хангах зэрэг хэд, хэдэн үүргийг хүлээдэг юм. Тиймээс Онцгой комиссын гишүүд энэ талаар нэгдсэн мэдээ, мэдээллээр бүрэн хангагдаж, цаг үргэлж сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд