Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны Орбитын тойрогт байрлах “Тунгалаг” үйлчилгээний газрын хувцас угаалга, халуун усны танхимд байгуулсан мэдээллийн төвийн нээлт боллоо. Тус төвийг үйл ажиллагааг Иргэдийн хурлын төлөөлөгч, 34-р хорооны Засаг дарга А.Батбаяр “Цаг өгье” төслийн багийнхантай хамтран  санаачлан, хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд мэдээллийн төвийг Орбит орчимд амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг цагийг багасгах, тэднийг чадавхжуулах, нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцох боломжийг өгөх мөн тухайн орон нутгийн өсвөр насны охид, хөвгүүдэд амьдралд нь нэн хэрэгтэй мэдлэг, мэдээллийг өгөх зорилготойгоор нээсэн юм. 

Энэхүү мэдээллийн төвийг байгуулснаар тус дүүргийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхэд залуус мэдээллийн төвд байрлуулсан ном, товхимол уншиж, интернэтийн үйлчилгээ зэргийг үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байна. 

Мөн “Цаг өгье” төсөлд сонгогдон хамрагдаж буй өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалдаг эмэгтэйчүүд хоёр долоо хоногт нэг удаа хоёр сагс хувцас угаалгах, халуун усны газраар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Энэхүү үйлчилгээг авснаар тэд дунджаар долоо хоногт “хөлсгүй хөдөлмөр”-т зарцуулдаг 5-6 цагийг хэмнэх боломжтой хэмээн төслийн багийхан онцолж байна. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд