Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/280 дугаар захирамжаар “Цэвэр хороо-Иргэний оролцоо” аяныг тавдугаар сарын 25-ны өдрөөс зургадугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон. Тус аяны хүрээнд 43 хорооны нутаг дэвсгэр дэх ил задгай талбайд үүссэн хогийн цэг, эзэнгүй хашааны хог хаягдлыг цэвэрлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажлууд өрнөж байна. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд /2022.06.04-2022.06.05/ Өнөр бүсийн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан авто гарааш буулгалтын хог хаягдал, үерийн далан суваг, гуу жалганы 8400 м.кв талбайн хог хаягдлыг 35 хүний бүрэлдэхүүнтэй бригад цэвэрлэж, 139.4 тонн хаягдлыг тусгай зориулалтын техник хэрэгслээр Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Иргэн та “Цэвэр хороо-Иргэний оролцоо” аянд идэвх санаачилгатай оролцон ахуйн хаягдлыг нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, үерийн далан сувагт хаяхаас татгалзаж, иргэний үүргээ ухамсарлан бусдадаа зөв шаардлага тавьж, хороо, хэсгийн ахлагчтайгаа хамтран хоггүй, цэвэр орчинг бүрдүүлэхэд нэгдээрэй.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд