Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт иргэдийг явган хүний гарцаар аюулгүй зорчих нөхцөлийг хангах дуут анхааруулгын төхөөрөмжийг дахин байршуулж эхэллээ.
Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт иргэдийг явган хүний гарцаар аюулгүй зорчих нөхцөлийг хангах дуут анхааруулгын төхөөрөмжийг дахин байршуулж эхэллээ. Тодруулбал, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Эвт гурван тулгуур” НҮТББ-тай хамтран Цамбагарав автобусны буудлын гэрлэн дохионы уулзвар болон Таван шарын гэрлэн дохионы уулзвар зэрэг байршилд дуут төхөөрөмжийг өнөөдөр /2022.08.04/суурилууллаа. Ийнхүү тусгай хэрэгцээт иргэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох таатай нөхцөл бүрдэж байна.
Өнгөрсөн 2021 онд дараах байршлууд дээр дуут төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэвийн ажиллагааг ханган, иргэдийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлсээр байна.
-Хархорин автобусны буудлын зохицуулдаг явган хүний гарц
-Лабораторийн автобусны буудлын явган хүний гарц
-67-р сургуулийн явган хүний гарц
-Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хойд талын автобусны буудлын явган хүний гарц