Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67, 76, 104, 105, 124, 151 дүгээр сургуулийн ахлах ангийн 90 гаруй сурагч охидуудад “Мэргэжил сонголт”-ын талаарх зөвлөгөө мэдээлэл өгч, “Өсвөрийн эрүүл мэндийн боловсрол” олгох сургалтуудыг зохион байгууллаа.
 
Сургалтын үеэр “World share” ОУБ-ын гарын бэлгийг гардууллаа. Мөн сургалтын явцад асуулт хариултад амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулав. Тус арга хэмжээнд Дүүргийн засаг Даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол мэдээлэл хийж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Б.Ядамжав, Дүүргийн 8 дугаар хорооны “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Нямшүр нар өсвөр насны охидод сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд