Дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хороод, айл өрхийн дунд “Бүтээлч Сонгинохайрханчууд” аяныг Засаг даргын захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан.
Уг аяны зорилго нь бүтээлч ажлын хэрэгжилтийг хангах төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоотойгоор тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, шинэ санал санаачилгыг дэмжих, нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн ая тухтай аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад оршино.
 
Өнөөдөр тус аянд идэвх санаачилгатай оролцсон байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороод, айл өрхийг шагнаж урамшууллаа.
Хороо:
2-р байр Г.Бадамцэцэг Засаг даргатай 31 дүгээр хороо
3-р байр Д.Оюунцэцэг Засаг даргатай 15 дугаар хороо
Эрүүл мэндийн байгууллага
Ч.Өнөрсайхан дарга СХД-ийн Эрүүл мэндийн төв
Сургууль:
1-р байр Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль
2-р байр Б.Нарангэрэл Захиралтай 9 дүгээр сургууль
3-р байр “И НАН ЁН” захиралтай Жишиг эрдэм дунд сургууль
Цэцэрлэг:
1-р байр М.Уранчимэг эрхлэгчтэй 163 дугаар цэцэрлэг
2-р байр Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг
3-р байр Ц.Гэрэлхүү эрхлэгчтэй 104 дүгээр цэцэрлэг
Аж ахуйн нэгж:
1-р байр Ж.Жанчив захиралтай Номун амралт сувилал
2-р байр Р.Гэрэлт-Од захиралтай Юу эл экюпмент ХХК
3-р байр Б.Ганбаатар Авто ойл ХХК
СӨХ:
2-р байр О.Чанцал захиралтай Өнөр 19 СӨХ
3-р байр Г.Дансран захиралтай Тохилог СӨХ
Айл өрх:
1-р байр 32 дугаар хорооны иргэн Ж.Лхагвасүрэн
2-р байр 3 дугаар хорооны иргэн Д.Цогтсайхан
3-р байр 1 дүгээр хорооны иргэн З.Ваанчиг

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд