“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл нь Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна.
 
Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв ажиллаж байгаа бөгөөд энэхүү МАСАМ II төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх ажлын хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалт, хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүрэгт төрийн байгууллага, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан өнөөдөр /2023.01.25/ зохион байгууллаа.
 
Тус сургалтын зорилго нь төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх юм. Уг зорилгын хүрээнд төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах 4 модуль сургалтыг зохион байгуулахаас гадна “Иргэдийн төсөв” эмхэтгэл бэлтгэхэд орон нутгийн төсвийн мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд