САР ШИНИЙН БАЯР УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА
✅Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн захирамжаар “Сонгинохайрханчууд хоггүй шинэлцгээе” аяныг 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, хороод, албан байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлт, цуглуулалтын ажилд дүүргийн Засаг дарга болон бусад удирдлагууд хяналт тавин ажиллаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга холбогдох хэлтэс, тасгуудын уртасгасан өдөр, шөнийн хуваарьт өөрчлөлт оруулах, ил задгай талбайд үүссэн хогийн цэгийг цэвэрлэж устгах, өнгө үзэмжгүй зөвшөөрөлгүй хайс хашааг буулгах талаар үүрэг чиглэл өглөө.
Аяны хүрээнд 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шөнийн тээвэрлэлтийн ажлыг эхлүүлж 19 хорооны нутаг дэвсгэрээс 3020 рейсээр 16610 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэн нарангийн төвлөрсөн цэгт хүргээд байна.
АЙЛ, ӨРХ, АЛБАН БАЙГУУЛЛАГЫГ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
 
 
 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд