2021 ОНЫ 12-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны дотор НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс ирүүлэх.

Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

2

Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

3

Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 15 дугаар тушаалын дагуу сайжруулсан түлшний нөөц, хангалт, түгээлт, угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх болон Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлуудыг зохион байгуулж, дүнг танилцуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Онцгой байдлын хэлтэс

Эрүүл мэндийн төв

Нэгдсэн эмнэлэг

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

4

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж, түүх нүүрс хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн газар

5

Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс сурагчдын улирлын амралт эхлэх хүртэл хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

6

2022 оны шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

7

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/929 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

8

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, байгууллагынхаа цахим хуудсыг англи хэл дээр танилцуулдаг болгох.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд