2022 ОНЫ 05-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Дүүргийн төсвийн орлогын бүрдүүлэлт, нийслэлд төвлөрүүлэх орлогын тасалдлыг нөхөж, төсвийн тухай хуулийн дагуу орлогын гүйцэтгэлийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

Татварын хэлтэс

2

Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн газар

3

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

4

СӨХ-ийн дээд зөвлөлтэй хамтран СӨХ-ийн холбоодод дараах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Үүнд:

- Орон сууцны хороолол дундах зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, орц гарч хаасан хашаа хайсыг буулгаж, цэгцлэх.

- Түргэн тусламж болон гал унтраах авто машин хороололруу чөлөөтэй нэвтрэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах.

- Орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилтын ажлуудыг зохион байгуулах, бусад

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

5

Хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн, орчны эрүүл ахуй, хог хаягдал, ариун цэврийн байдалд хяналт тавих, иргэдийн оролцоог хангах ажлуудаа эрчимжүүлж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Хороодын Засаг дарга нар

6

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

Боловсролын хэлтэс

 

Улаанбаатар цахилгаан түгээх-СХД-Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 

7

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

8

“Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтийг зохион байгуулах, чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангах, байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

 

Биеийн тамир спортын хороо

 

Нийт байгууллагууд

9

Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг ханган, хяналт тавьж ажиллах. 

Хууль, эрх зүйн хэлтэс

 

Цагдаагийн газар

10

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Архивын тасаг

 

Нийт байгууллагууд

11

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусгах саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

12

Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангах.

Ажлын хэсэг

 

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Аж ахуйн тасаг

13

Хог хаягдлын менежмент болон төлбөр хураамжийн асуудлаар тооцоо судалгаа, цаашид авах арга хэмжээний саналаа боловсруулж танилцуулах. 

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд