2022 ОНЫ 07-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1


Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах. Хийгдэж дуусаагүй, дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллахыг хариуцсан дарга нар сайтар анхаарах

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

2

Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах.

ТНААХ

3

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх.

ТНААХ,

4

Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг сайтар бэлтгэн, нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, нөөцлөлттэй холбоотой тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж ажиллах.

АБТТ

5

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг дуусгах.

Боловсролын хэлтэс, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

6

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаваргүй төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай эрх шилжсэн байгууллагуудад хүргүүлэх, худалдан авах ажиллагааг яаралтай зарлаж дуусгах.

Худалдан авах ажиллагааны алба, ТГУХ

7

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах.

ЗАА, ТГУХ, ТНААХ

8

Хэрэгжихэд хүндрэлтэй төсөл, арга хэмжээнүүдийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, бүрэн хэрэгжих, хэрэгжих боломжтой төсөл арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулах саналаа танилцуулах.

ТГУХ, ЗАА

9

Намрын шинэ ургацын хүнсний ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүнсний ногоог нийслэлчүүдэд шууд гарт нь хүргэн худалдан борлуулах боломжоор нь хангахын тулд боломжтой олон борлуулалтын цэгүүдийн байршлыг нийслэл Улаанбаатар хотод гаргах ажлыг урьдчилан зохион байгуулж, ач холбогдол өгч ажиллах.

Хөдөө аж ахуйн тасаг

10


Ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн их цуглардаг газруудад гараа ариутгах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих асуудлыг нийслэлийн иргэдэд таниулан сурталчлах.

 

НХХ, ЭМТ, Нэгдсэн эмнэлэг, Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв

11

Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах

НХХ, ЭМТ, Нэгдсэн эмнэлэг, Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв

12


Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах.

НХХ, Боловсролын хэлтэс

13


2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх.

 

Санхүү төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн тасаг

14

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/912 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд