2022 ОНЫ 08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах ажлыг шуурхай зохион байгуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Нийт байгууллагууд

2

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Цагдаагийн газар

 

Боловсролын хэлтэс

 

3

Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг 09 дүгээр сарын 01-ны дотор дуусгаж,  ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах ажлыг зохион байгуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Боловсролын хэлтэс

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

4

Коронавируст халдвар (Ковид-19) болон Томуу,томуу төст өвчний урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Боловсролын хэлтэс

 

Эрүүл мэндийн төв

 

Нэгдсэн эмнэлэг

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

5

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай байгаа тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах ажлуудаа шуурхай зохион байгуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

Санхүү, төрийн сангийн хэлтэс

6

Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул 8 дугаар сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах, 8 дугаар сарын төсвийн орлогын гүйцэтгэлийг хангалтгүй бүрдүүлсэн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох. 

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

Татварын хэлтэс

 

Нийт байгууллагууд

7

Дүүргийн Татварын хэлтэс нийт байгууллагуудыг удирдлага арга зүйгээр ханган, орлого бүрдүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

Татварын хэлтэс

8

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаатай холбогдуулан баталсан хуваарийн дагуу холбогдох байгууллагуудын удирдлагууд биечлэн оролцож, үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллах. 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

9

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад онцгой анхаарч ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

10

Дүүргийн хүн амыг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж ажлаа эрчимжүүлж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

11

Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд

1.     Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх,

2.     Замын хайс, хашлагыг сэргээн засварлах,

3.     Гэр хороололын гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалтыг сайжруулах.

4.     Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хороололын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх.

5.     Золбин нохойг устгах ажлаа шуурхайлах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

12

Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах

Нийт байгууллагууд

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд