2022 ОНЫ 09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дүүрэг, хорооны Засаг дарга нар, хэсгийн ахлагч болон агентлагын дарга нартай уулзалттай, мөн цаашид иргэдтэй хийх уулзалтуудын бэлтгэл ажлыг сайтар хангах

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийт байгууллагууд

2

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангах. Үүнд:

• Инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах.

• 09 дүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт өгөх.

• Авто замын засвар, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах.

• Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах.

• Тохижилтын ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

3

Монгол Улсын Ерөнхий сайдын “2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” 2022 оны 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

4

Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангаж ажиллах

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

Нийт байгууллагууд

5

Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

6

Нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан салбар чиглэлийн хүрээнд гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн явцад тогтмол хяналт тавьж ажиллах.

Нийт байгууллагууд

7

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч, удирдлагад хариуцлага тооцож ажиллах.

Нийт байгууллагууд

8

Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн богино, дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд