2022 ОНЫ 11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, байгууллагууд цаг хугацаанд тайлагнаж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

2

Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

ТЦҮ-ОНӨААТҮГ

3

Нийслэлийн Засаг даргын 2022 оны  “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

4

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1357 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

5

Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

6

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж,  нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

Нийт байгууллагууд

7

“Digital city” төслийн хүрээнд хийгдэж байгаа хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж танилцуулах

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

8

Авто тээврийн шалгах нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 05-аас эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Цагдаагийн газар

9

Нийтийн эзэмшилийн гудамж, авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

10

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр 2023 онд /явган болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, замын тохижилт, ногоон байгууламж/-ийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулах ажлаа шуурхай зохион байгуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

11

2022 онд дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тендер, сонгон шалгаруулалтад оролцож ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтыг гаргаж, иргэд, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах.

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

“Захиалагчийн алба” ОНӨААТҮГ

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд