2022 ОНЫ 11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Онцгой байдлын хэлтэс

2

Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Онцгой байдлын хэлтэс

3

Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангах, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

4

Дүүргийн хэмжээнд төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

5

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, төрийн албан хаагчдын ажлын харицлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх зэрэгт хяналт тавьж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Архивын тасаг

6

Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Газар зохион байгуулалтын 1,2 дугаар алба

7

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих төлөвлөлтөө эрчимжүүлж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс гаргасан судалгаатай нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа боловсруулж танилцуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

8

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Эрүүл мэндийн төв

Нэгдсэн эмнэлэг

9

Дүүргийн Засаг дарга харьяа эрүүл мэндийн байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллах. 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Нэгдсэн эмнэлэг

Эрүүл мэндийн төв

10

Дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын зарим гудамжны бохирын цооногийн асуудлыг цэгцлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд