Сонгинохайрхан дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
............ оны .....  сарын ...... өдрийн
........ дугаар тогтоолын хавсралт

 

ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2016  ОНЫ ЗОРИЛТ 

 

Д/д

Дүүргийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хариуцах
байгууллага
хэлтэс, алба

Нэг. Дүүргийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг бэхжүүлнэ.
1.1.  Бизнес эрхлэгчдийг дэмжих талаар

1

1.1.1. Зээлийн барьцаа, батлан даалтын хуулийг хэрэгжүүлэхэд дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааг чиглүүлнэ.

Өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байнгын борлуулалтын  цэгийн тоог нэмэгдүүлж нэгдсэн цэг байгуулна.

ХҮХ  ЖДҮДМСТ, ЖДҮД

2

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад  дотоодын давуу эрхийг олгох ажил зохион байгуулна.

ЖДҮДМСТ

3

1.1.2. Аж ахуйн ур чадвар эзэмшүүлэх сургалт, бизнес инкубаци болон төсөл хөтөлбөр боловсруулах зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээний дэмжлэг үзүүлнэ.

Өрхийн болон бичил  үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэшүүлэх сургалтанд хамруулж,  инкубатор төвд бойжигчдын бизнесийн үйл ажиллагааг тогтворжуулахад дэмжлэг үзүүлнэ.

ХҮХ  ЖДҮДМСТ, ЖДҮД

4

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

ХҮХ  ЖДҮДМСТ, ЖДҮД

5

1.1.3. Дүүргийн эдийн засгийн тэргүүлэх 5 чиглэл болох сүү, мах, барилгын материал, сүлжмэл, оёдол, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг дээрх салбарт чиглүүлж, дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно

Жижиг, дунд болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, санхүүгийн дэмжлэг, хөнгөлттэй зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлж ажиллана.

ХҮХ, ХХ

6

Дүүргийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах ажлыг уламжлал болгон зохион байгуулж, сурталчилна.

ХҮХ, ХХ

7

Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

ХҮХ, ХХ

8

1.1.4. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр гадаад,  дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран  ажиллана.

Хамтын ажиллагаатай улсуудад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд  дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг  дэмжиж оролцуулна.

ХҮХ, ХМОНХА

9

1.1.5. Газар тариалан, төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж ажиллана.

Газар тариалан эрхлэгч иргэдэд  төмс,  хүнсний ногооны үр олгож, дэмжлэг үзүүлнэ.

ХҮХ

10

Намрын ногоон өдрүүд арга хэмжээнд дүүргийн газар тарилан эрхлэгч иргэдийг өргөнөөр оролцуулна.

ХҮХ

11

1.1.6.  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

21-р хорооны Нарийны хөндийн Шар хоолойн аманд Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм байгуулах ажлыг эхлүүлнэ.

ХҮХ

12

Дүүргийн мал, амьтдын хавар, намрын вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна.

ХҮХ

13

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хяналтыг сайжруулах, мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлнэ.

МХХ

14

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор гүний худаг байгуулна.

ХҮХ

15

1.1.7. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад холбогдох байгууллагуудтай хамтран стандартын үзлэг шалгалтыг явуулна

ХҮХ

16

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлын үйлчилгээний ажилтнуудын дунд холбогдох хууль тогтоомж стандартын чиглэлээр сургалт зохион байгуулна.

ХҮХ

17

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран аттестатчилал явуулна.

ХҮХ

18

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудад хууль, журмын хэрэгжилтийг мөрдүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалт зохион байгуулна.

ХҮХ

19

Худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөгдөх хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийг аж ахуйн нэгж, байгууллагад тухай бүр сурталчлан, мэдээлэх, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллана.

ХҮХ

20

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр уралдаан тэмцээн, хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулна

ХҮХ

21

1.1.8. Толгойт, Баянхошуу, Өнөр бүсүүдэд стандарт шаардлагад нийцсэн хүнсний болон барааны худалдаа, үйлчилгээний цогцолбор төв байгуулах санаачлагыг дэмжинэ.

Худалдаа, үйлчилгээний төв байгуулах, цэг салбараа өргөжүүлэх санал, санаачлага гаргасан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

ХҮХ

22

1.1.9. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар сургалтыг 2-оос доошгүй удаа зохион байгуулна

ХҮХ

23

Хүнсний ногоо, жимс жимсгэний анхан шатны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хадгалалтын байдалд эрсдэлээс урьдчилан сэргийлж  хяналт шалгалт хийнэ

ХҮХ, МХХ

24

1.1.10. Архи, тамхины болон эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах бүх нийтийн аян өрнүүлэх замаар эрүүл, соёлтой үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллагыг дэмжинэ.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад  зөв боловсон соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Монгол цайны соёл”өдөрлөгийг бизнесийн байгууллагатай хамтран зохион байгуулна

ХҮХ

25

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэдэг газруудад хууль, журмыг сурталчлах зорилгоор сургалт зохион байгуулна

ХҮХ

26

1.1.11. Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэн өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.

Иргэн бүрт газар өмчлүүлнэ.

ӨГХА

27

Цахим өмчлөлийн ажлыг үргэлжлүүлнэ

ӨГХА

28

1.1.12.  Ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг ойртуулна.

Монголын үсчин гоо засалчдын холбоотой хамтран мэргэшүүлэх сургалт зохион байгуулж,  дүүргийн аварга үсчин, гоо засалч шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

ХҮХ

29

Ахуй үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ явуулах санал санаачлага гаргасан аж ахуйн нэгжийг дэмжин мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

ХҮХ, ХХ

30

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээний газруудад холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалт зохион байгуулж, хууль, дүрэм журмыг мөрдүүлж ажиллана.

ХҮХ

 

1.2.  Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаар

1.2.1. Улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, дүүргийн эдийн засгийн хөгжлийг сайжруулна.

Улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлнэ.

СТСХ, ТХ

 

Улсын төсвийн болон орон нутгийн байгууллагуудын төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулан оновчтой хуваарилах, зарлагын гүйцэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлж орон нутгийн төсвөөс төлөх өргүй ажиллана.

СТСХ, ТХ

 

Улс, нийслэл, дүүргийн төсвийн 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлт боловсруулж, хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн хүргүүлж ажиллана.

ЭЗТХ

 

1.2.2. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар өөрийгөө тэтгэх эдийн засагтай болох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, цаашдаа төсвөөс авах татаасыг бууруулах чиглэлд бодлогыг уялдуулна.

Дүүргийн дэд хөтөлбөр боловсруулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан хэрэгжүүлнэ.

СТСХ, ТХ, СХ, ЭЗТХ

 

1.2.3. Төсвийн болон Татварын хууль тогтоомжийг сурталчлах, байгууллага, иргэнийг татварт бүрэн хамруулах, татварын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, өр барагдуулах менежментийг боловсронгуй болгоно.

Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил төлбөрт тогтоосон актыг барагдуулах, шаардлагатай тохиолдолд энэ талаар олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг зохион байгуулна.

ТХ

 

Татварын хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулж, татварт хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авна

ТХ

 

1.2.4. Аж ахуйн нэгжийн татварын болон санхүүгийн тайлан тушаалт, тендерийн сонгон шалгаруулалт, үр дүн зэрэгт хүний оролцоог багасгаж, 100 хувь цахим тогтолцоог нэвтрүүлнэ.

Байгууллага, аж ахуйн нэгжийн татварын болон санхүүгийн тайлан гаргах, мэдээлэх ажлыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, тайлан тушаалтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.

СТСХ, ТХ

 

Цахим худалдан авах ажиллагааг үргэлжлүүлнэ.

ХААА

 

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, ажлын явц, үр дүнг 100 хувь цахим хэлбэрээр мэдээлж ажиллана.

ХААА

 

1.2.5. Орон нутгийг хөгжүүлэх сангийн орлогыг нэмэгдүүлэх менежментийг боловсронгуй болгох замаар орон нутгийн хөгжлийг дэмжинэ.

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар иргэдийн саналыг авч, Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан нэгдсэн жагсаалт боловсруулна.

ЭЗТХ

 

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын явцад хяналт тавьж,   ажлын явц, үр дүнг иргэд олон нийтэд тогтмол мэдээлнэ.

Захиалаг-чийн алба

 

Хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн оролцоог хангаж ажиллана.

ЭЗТХ

 

1.2.6. Дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн болон газрын гэсэн ангиллаар явуулж, нийслэлийн өмчийн харилцааны газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулна.

Дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг явуулж, үр дүнг холбогдох байгууллагуудад тавьж, өмчийн менежмент, эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарах, нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулна.

СТСХ, ӨГХА

 

Хоёр. Ажлын байрыг нэмэгдүүлэн, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлнэ.
2.1 Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, ядуурлыг бууруулах талаар

2.1.1. Хороодын хөдөлмөрийн цахим биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэн байнгын, түр, цагийн ажлын байраар хангах, зөвлөгөө өгөх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.

Хороо бүрт ажиллах цахим бирж, Хөдөлгөөнт биржийн үйл ажиллагааг сайжруулж, тогтмолжуулна.

НХХ, ХХ
Хороод

 

Цагийн ажил бий болгосон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, их дээд сургууль төгсөгчид болон ажлын дадлага туршлагагүй залуучуудыг дадлагажуулан ажлын байраар хангах ажлыг зохион байгуулна.

НХХ
ХХ

 

2.1.2. Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулан тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангана.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудтай хамтарч ажлын байрыг шинээр бий болгож иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангана.

НХХ
ХХ
Хороод

 

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд сурталчилах, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх  өдөрлөгүүдийг зохион байгуулна.

НХХ
ХХ
Хороод

 

Халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжсэн залуучууд, хорихоос суллагдсан иргэд, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэн, мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамруулж, түр болон байнгын ажлын байраар хангана.

НХХ
ХХ

 

2.1.3. Дүүргийн нутаг дэвсгэрт  ажлын байр шинээр бий болгох асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд хороодод байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг хамруулж ажлын байрыг нэмэгдүүлнэ.

НХХ
ХХ

 

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр, олон улсын болон төрийн бус байгууллагуудын төслүүдэд иргэдийг хамруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

НХХ
ХХ

 

2.1.4. Ахмад насны болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдэд амьдрах орчноо сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх ногоон ажлын байр бий болгох, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдрах орчноо сайжруулан нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ. 

НХХ
ХХ

 

Нийтийн эзэмшлийн гудамж талбайг арчлах, хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад чиглэсэн иргэдийн санал санаачилгыг дэмжиж,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдийг хамруулж түр ажлын байраар хангана.

НХХ
ХХ

 

2.1.5. Нийгмийн халамжийн үйлчилгээг ядуурлыг бууруулах зорилттой уялдуулж нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, халамжийн ажилтнуудын ажлын арга барилыг шинэчлэж, нийгмийн халамж шаардлагатай өрх иргэдэд хүрч үйлчилнэ.

Тэнэмэл, орон гэргүй иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгэмшүүлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

НХХ
НХҮХ

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадын амралт сувилал байгуулах талаар аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллана.

НХХ
НХҮХ

 

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

НХХ
НХҮХ

 

Олон улсын байгууллагуудтай хамтран бага орлоготой өрхүүдийн амжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мэргэжил олгох сургалтанд хамруулна.

НХХ
НХҮХ

 

2.1.6. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар ажил зохион байгуулж, тэтгэврийн даатгалыг нөхөн авах иргэдэд мэдээлэл өгч хамруулна.

Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шимтгэлийн өр авлага бууруулна.

НХХ
НДХ

 

Иргэдэд Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг сурталчлан, сайн дур, эрүүл мэндийн даатгалд хамрагсдын хүрээг өргөтгөнө.

НХХ
НДХ

 

 

2.2  Эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр

2.2.1. Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгож, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж материаллаг баазыг нэмэгдүүлнэ.

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулж, интерактив хичээл боловсруулна.

ЭМТ

 

Өсвөр насны хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн үе тэнгийн сургагч багш бэлтгэж, тэднээр дамжуулан сургалт, сурталчилгааг хүртээмжтэй хүргэнэ

ЭМТ

 

Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах, урамшууллын асуудлыг холбогдлох байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ.

НХХ, ЭМТ, ТББ

 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх Нэг цэгийн үйл ажиллагааг сайжруулах, оношлогоо, эмчилгээний хувийг 98%-аас бууруулахгүй байна.

ЭМТ

 

Иргэдийн дунд зонхилон тохиолдох бэлгийн замын халдвар, сүрьеэ болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт  хүн амын 40% доошгүй хувийг хамруулна.

НХХ, ЭМТ

 

“Өрхийн амьжиргааг дэмжиж сүрьеэ өвчлөлийг бууруулья” төслийг хэрэгжүүлнэ.

НХХ

 

Баянхошуу салбарын байрны дулаанд зарцуулагдаж буй төсөвт хөрөнгийг хэмнэж бага оврын уурын зуух барьж ашиглах ажлыг шийдвэрлүүлнэ.

ЭМТ

 

Төв салбарын сантехникийн урсгал засвар хийнэ.

ЭМТ

 

2 дугаар амбулаторын барилгын зураг төслийг хийлгэх ажлыг зохих байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ

НХХ ЭМТ

 

Сэргээн засах, физик эмчилгээний аппаратуудын 50%-ийг шинэчлэх ажлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлнэ

ЭМТ

 

Лаборторийн халдвар хамгаалалын дэглэмийн мөрдөлтийг сайжруулах, сорьцын өрөөг шинээр хийж бактериологийн ламинатор бокстой болгоход дэмжлэг үзүүлж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана

НХХ, ЭМТ

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх  “Ходоодны дуран”, “Зүрхний эхо”-г Өнөр салбарт ажиллуулна

 ЭМТ

 

27, 28, 29, 30, 31-р хороодын ӨЭМТ-ийг электро порез, УВЧ, Искра зэрэг тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилна.

ЭМТ

 

Алслагдсан цэгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Баянхошуу салбарт зөөврийн рентген аппарат суурилуулж 7, 10, 22, 24, 26, 31, 32-р хороодын ӨЭМТ-ийг автомашинтай болгох асуудлыг холбогдох  байгууллагуудад уламжилна.

ЭМТ

 

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад төрийн, төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

НХХ, ЭМТ

 

“Эрүүл хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

НХХ, ЭМТ

 

2.2.2. Зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт 45-аас дээш насны иргэдийн 50-с доошгүй хувийг хамруулж , урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

НХХ, ЭМТ

 

Гэр хорооллын 10 хороонд Усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ

НХХ ЭМТ

 

Орчин үеийн зөөврийн аппарат ашиглан гэр хорооллын 10 хорооны иргэдийн дунд халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг гэрээр явж хийнэ

НХХ ЭМТ

 

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 байгууллагын ажилтан албан хаагчдад хорт зуршлын талаар сургалт явуулна

НХХ ЭМТ

 

Архины хамаарлыг эрт илрүүлэх AUDIT асуумжийг ашиглан судалгаа аван илэрсэн өвчтөнүүдийг эмчилгээ, хяналтанд хамруулах ажлыг тогтмолжуулан мэдээллийн сантай болно

НХХ ЭМТ

 

ЕБС-ын цайны газрын тогооч нарт “Хүүхдийн зохистой хооллолт” сургалт зохион байгуулаж “Үдийн цай хөтөлбөр”-ийн загвар цэс гаргаж өгнө

НХХ ЭМТ

 

Осол гэмтлээс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулна.

НХХ, ЭМТ

 

Гэмтэл, мэс засал, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажилбарын жижиг багаж хэрэгслэлийн 50%-ийг шинэчилнэ.

НХХ, ЭМТ

 

Ерөнхий боловсролын сургуулийн болон эрсдэлт бүлгийн охидод  хүсээгүй  жирэмслэлтээс хамгаалах  талаар мэдлэг, дадал олгох сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, өсвөрийн сургагч багш бэлтгэх ажлыг төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулна.

НХХ, ЭМТ

 

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч бага насны хүүхдийн шүд, амны хөндийн эмгэгийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна

НХХ, ЭМТ ХХЭМБ

 

“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.

НХХ, ЭМТ

 

Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон, өрх, иргэнийг шалгаруулах, сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулна.

НХХ, ЭМТ

 

Эрүүл аюулгүй байдлын индекс тооцон хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, үзүүлэлтүүдийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

НХХ

 

2.2.3. Цахим бүртгэлийг хэрэгжүүлэн, хүн амд чирэгдэлгүй, товлолт үйлчилгээг нэвтрүүлнэ.

Цахим эрүүл мэнд төсөл хэрэгжүүлэн программ хангамжийг боловсронгуй болгох ажлыг эхлүүлнэ

НХХ, ЭМТ

 

ӨЭМТ, Салбар төвүүдэд компьютерийн хангалт хийн нэгдсэн сүлжээнд холболт хийнэ

ЭМТ

 

Нэгдсэн бүртгэлийн E-project программыг нэвтрүүлнэ

ЭМТ

 

2.2.4. Эмнэлгийн эмч,  мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

Нарийн мэргэжлийн эмч нарт чиглэсэн ажлын байрны болон ижил мэргэжилтний сургалт зохион байгуулна

НХХ, ЭМТ
НЭ

 

Эмийн зохистой хэрэглээний талаархи сургалтыг зохион байгуулна

НХХ, ЭМТ

 

Салбар, нэгжийн болон ӨЭМТ-ийн чанарын багийн дарга, чанарын менежерүүд болон гишүүдэд чадавхижуулах, эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, ёс зүйн харьцаа хандлагыг сайжруулах сургалт зохион байгуулна.

 

НХХ ЭМТ

 

2.2.5. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийн хөгжил-4” төслийн хүрээнд дүүргийн жишиг эмнэлэг байгуулна.

Жишиг эмнэлэг барих газар зөвшөөрөлгүй буусан 3 айлын газрыг чөлөөлүүлэх, 5 объектийг буулгах ажлыг зохион байгуулна.

НХХ, НЭ

 

Жишиг эмнэлэг барих талбайн 30 м авто замын засварын ажилд дэмжлэг үзүүлж холбогдох байгууллагуудад уламжилна.

НХХ, НЭ

 

2.2.6. Иргэдийн  биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлэн бие бялдрын чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг идэвхжүүлж, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцоход дэмжлэг үзүүлнэ.

НХХ, БТСХ

 

Спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг жигдрүүлэн, олон нийтэд сурталчилна.

НХХ, БТСХ

 

Монголын бүх ард түмний XIY их наадам, Иргэдийн спортын Y наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

НХХ, БТСХ, хороод

 

Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл-999 шатарчин” тэмцээн зохион байгуулж, шатрын клубуудын үйл ажиллагааг дэмжинэ.

НХХ, БТСХ

 

Нийтийн биеийн тамир, спортын уралдаан, тэмцээнүүдийг “Спортлог Сонгинохайрханчууд” уриан дор үе шаттай зохион байгуулна.

НХХ, БТСХ

 

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд усан спортыг сурталчилах арга хэмжээг өргөн хүрээтэй зохион байгуулна.

НХХ,
УССТ

 

Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран өсвөр залуу үеийг усан спортын сургалтанд хамруулах, уралдаан тэмцээн зохион байгуулж, улс, нийслэл, тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцуулна.

НХХ, УССТ
БХ

 

 

2.4  Соёл урлагийн чиглэлээр

2.4.1. Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

“Хүрэл тулга” яруу найргийн уралдаан зохион байгуулна. 

НХХ
ХГБХТ

 

Соёлын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

НХХ
хороод

 

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг  шалгаруулах уралдаан зохион байгуулна.

НХХ,  БХ

 

“Дээлтэй монгол” наадмыг зохион байгуулан оролцоно.

НХХ
хороод

 

Соёлын ордны номын сангийн баяжилтыг нэмэгдүүлэх,  интернэтэд холбогдох ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулна.

НХХ, Соёлын төв

 

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургууль, хороодод номын өдөрлөг зохион байгуулж, ном солилцох аян өрнүүлнэ.

НХХ, БХ

 

Иргэдийн дунд нийтийн соёлыг хэвшүүлж, гоо зүйн зөв дадлыг эзэмшүүлэх ажлуудыг зохион байгуулна.

НХХ, хороод

 

Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг үргэлжлүүлнэ.

НХХ,БХ

 

2.4.2. Соёл, урлагийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг чанартай хэрэгжүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ардын урлагийн хамтлагийг байгуулах ажлыг үргэлжлүүлэх, шавь сургалтыг зохион байгуулж хүүхдүүдийг өв уламжлал, ёс заншилд сургаж төлөвшүүлэх ажлуудыг зохион байгуулна.

НХХ

 

Ардын урлагаар хичээллэх дугуйлангийн тоог нэмэгдүүлнэ.

НХХ

 

2.4.3. Дүүргийн соёл, урлагийн наадмыг 2 жил тутам зохион байгуулна

Урлагийн их наадмыг зохион байгуулна.

НХХ, БХ
ЕБС

 

Авьяас хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн урлагийн наадам зохион байгуулна.

НХХ, БХ

 

2.4.4. Дүүргийн Соёлын төвийг байгуулж иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Дүүргийн соёлын ордон бариулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилна.

НХХ

 

2.5 Хүүхэд, залуучуудын талаар

2.5.1. Хүүхэд хөгжлийн төв байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлнэ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн байр барих ажлыг эхлүүлнэ.

НХХ, ХГБХТ

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн  дэргэд Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх сэтгэлзүйн өрөөг тохижуулан, үйл ажиллагааг жигдрүүлнэ.

НХХ, ХГБХТ

 

2.5.2. Гэр бүлийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Гэр бүлийг дэмжих чиглэлээр “Хүүхдийн ертөнц” аяныг  сургуулийн өмнөх боловсролын багш, эцэг эхчүүд болон хүүхдүүдийн дунд зохион байгуулна.

НХХ, ХГБХТ

 

Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа “Хүүхдийн тусламжийн утас-108”,  Цагдаагийн газрын харьяа “Гэр бүлийн хүчирхийллийн утас-107”-тай хамтран ажиллаж, дуудлагыг шуурхай барагдуулна.

НХХ, ХГБХТ

 

Хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлж тэмцээн, уралдаан, аян зохион байгуулна.

НХХ, ХГБХТ

 

2.5.3. Хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон  эмзэг бүлгийн хүүхэд, залуучуудад нийгмийн ажлын үйлчилгээг хүргэнэ.

Хүнд нөхцөлд байгаа хүүхдийг асруулах, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох ажлыг зохион байгуулна.

НХХ, ХГБХТ

 

“Хараа хяналтгүй хүүхэдгүй-Хөдөлмөр эрхлэгч хүүхэдгүй орон нутаг” аяныг зохион байгуулна.

НХХ, ХГБХТ

 

Асрамж халамжийн төвд асруулж буй хүүхдүүдийн эцэг, эх, дүүргийн асрамж халамжийн төвүүдтэй хамтран Гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулна.

НХХ, ХГБХТ

 

Эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийг зусланд амраана.

НХХ, ХГБХТ
НХҮХ

 

Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан “Өөдрөг сэтгэлзүйг өөртөө бий болгое” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулна.

НХХ, ХГБХТ

 

2.5.4. Хүүхэд, залуучуудыг аливаа эрсдэл, хорт зуршил, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

Хүүхдүүдийг аливаа эрсдэл, хорт зуршил, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран  эцэг эхчүүд болон сурагчдад цуврал сургалтыг зохион байгуулна.

НХХ, ХГБХТ

 

Цахим тоглоомын газар, интернэт төвүүдийн үйл ажиллагаанд холбогдох газруудтай хамтран хяналт тавих, стандартыг мөрдүүлнэ.

НХХ, ХГБХТ

 

2.5.5. Нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чадваржуулах ажлыг зохион байгуулна.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд болон хороодын хөгжлийн нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах, мэргэшүүлэх сургалтанд хамруулна.

НХХ, ХГБХТ

 

                                                         Гурав: Иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
          3.1. Дэд бүтэц

3.1.1. Дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууцны хуучин барилгуудын инженерийн шугам сүлжээг сайжруулна.

Орон сууцны барилгуудын инженерийн гадна, дотор шугам сүлжээг  сайжруулах ажлын жагсаалт гарган холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

ДБТХ

 

Газар доорх холбооны болон инженерийн шугам сүлжээний таг, нээлхийний бүрэн бус байдлыг хангаж, стандартын тагтай болгох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

ДБТХ

 

3.1.2. Орон сууцны хорооллын байрны дээвэр болон цахилгаан шатыг үе шаттайгаар засварлаж шинэчилнэ.

Орон сууцны хорооллын байрны дээвэр болон цахилгаан шатыг засварлаж,  шинэчлэх ажлыг үргэлжүүлнэ.

ДБТХ

 

3.1.3. Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор авто замуудыг шинээр барих, авто замын өргөтгөл хийх ажлыг зохион байгуулах, зам засварын ажлын чанарыг сайжруулна.

Нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын доторх авто зам, гүүрийг шинээр тавих, засварлах ажлыг үргэлжлүүлнэ.  

ДБТХ

 

Явган хүнд зориулсан нүхэн болон гүүрэн гарцын байршлыг судалж, тодорхойлон, саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

ДБТХ

 

Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийнэ.

ДБТХ

 

Дүүргийн арын /4, 5-р хорооны дундах/ автозамыг 24-р хорооны Баруун салааны автозамтай холбох 3.0 км замын хөрөнгийн асуудлыг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэх

ДБТХ

 

3.1.4. Ард Аюушийн гудамжийг Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбох 3.1 км замыг гүүрийн хамт барина

Хамтын ажиллагаатай гадаад, дотоодын байгууллагад санал тавьж, хамтран ажиллана.

ДБТХ

 

3.1.5.Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцны барилгуудын газрын эрхийг бүртгэлжүүлж, оршин суугчдын оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг концессын гэрээгээр хийж гүйцэтгэнэ.

“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг  дахин төлөвлөн, барилгажуулах” үйл ажиллагааны журмын дагуу газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийгдэх нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

ЭЗТХ, ДБТХ

 

3.1.6. Иргэдийг хямд үнэтэй орон сууц, амины орон сууцаар хангахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

“Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”-ны журам, “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа”-ны журмын дагуу иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилна

ЭЗТХ

 

3.1.7. Гэр хорооллын өрхийн усны хүрэлцээ, хангамжийг сайжруулна.

7,31-р хороодод усан сан барина.

ДБТХ

 

3.1.8. Гэр хорооллын эрчим хүчинд холбогдоогүй айл өрхийг шинээр холбож, шаардлагатай газруудад хүчдэлийг сайжруулна.

Гэр хорооллын эрчим хүчинд холбогдоогүй болон хүчдэл сайжруулах шаардлагатай айл өрхийн судалгааг шинэчлэн гаргаж улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийлгүүлэх саналаа холбогдох байгууллагуудад уламжлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна

ДБТХ

 

3.1.9. Баянхошуу, Орбит, Толгойтод орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станц, бохир усны гол шугамыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Баянхошуу, Орбит, Толгойт орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад инженерийн шугам сүлжээ байгуулах ажилд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

ЭЗТХ

 

3.1.10. Гэр хороолол болон шинээр баригдах хороололд ахуйн үйлчилгээний цогцолбор барилга барина.

Гэр хороололд  шинээр   Ахуйн үйлчилгээний төв, халуун усны цэгүүдийг барихад концессын хуулиар зохицуулагдах хөрөнгө оруулалтын арга замыг судлана.

ДБТХ

 

3.1.11. Иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын тоог нэмэгдүүлж, зогсоолыг стандартын шаардлагын дагуу бариулах ажлыг уламжлан үргэлжлүүлэн шийдвэрлүүлнэ.

ДБТХ

 

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд зорчигч урсгалын бодит судалгааг хийж мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

ДБТХ

 

 

3.2 Тохижилт

175

3.2.1. Иргэдийн ая тухтай амьдрах, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай газруудад бичил цэцэрлэг, усан оргилуур, тоглоомын талбай, нийтийн бие засах газар, явган хүний зам, гүүр, гарц барина.

14,16,17,18-р хороодод хүүхдийн тоглоомын талбай байгуулна.

ДБТХ

176

29-р хороонд явган хүний зам барина.

ДБТХ

177

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн тохижилтын ажлын ашиглалтын байдалд үзлэг хийж засварлана.

ДБТХ

178

29-р хороонд явган хүний гүүр барина.

ДБТХ

179

3.2.2. Дүүргийн томоохон гудамж,  нийтийн эзэмшлийн зам талбайд тохижилт хийнэ.

Москвагийн гудамж, ҮЭ-ийн гудамжны ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ

ДБТХ

180

7-р хорооны гадна засвар тохижилтын ажлыг гүйцэтгэнэ.

ДБТХ

181

3.2.3. Авто зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, дүүргийн нутаг дэвсгэр дэх рекламны байгууламжийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан сайжруулан, орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх замаар асалтыг 95 хувьд хүргэнэ.

1-12,16,19, 21-25, 27,28,30,31-р хороодод  гэрэлтүүлэг тавина.

ДБТХ

  1. 182

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжийг орчин үеийн шийдэл бүхий өнгө үзэмжтэй гэрэлтүүлэгтэй болгох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

ДБТХ

  1. 183

1-р хорооллын 34-р байрны араас Авто сургуулийн гудамжны уулзвар хүртэлх авто замын гэрэлтүүлгийг шинээр тавина.

ДБТХ

184

Толгойт хойгуурхи нийтийн эзэмшлийн замын гэрэлтүүлгийг шинэчлэн ЛЕД гэрэлтүүлэгчтэй болгоно.

ДБТХ

  1. 185

Гудамж талбайд байрлуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн реклам, зар сурталчилгааны самбар, байгууламжид тавих хяналтыг сайжруулж, стандартын шаардлага хангасан хаягжилттай айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлнэ.

ДБТХ

  1. 186

Нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг алсаас хянах нэгдсэн системийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж асалтыг 98 хувьд хүргэнэ.

ДБТХ

187

3.2.4. Автозам, орон сууцны доторхи зам, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд ахиц дэвшил гаргана.

Мэргэжлийн байгууллагын  хүн,  хүчийг нэмэгдүүлж,    автозам болон орон сууцны хорооллын автозамуудын  цэвэрлэгээг үргэлжлүүлэн хийнэ.

ДБТХ

188

3.2.5. Тусгай зориулалтын зам, шат, хаалга байгуулах ажлыг дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэж,  дэд бүтцийг нэмэгдүүлнэ.  

ДБТХ, НХХ

189

3.2.6. Дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.

Хороодод  цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижуулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

ДБТХ

190

Улаанчулуутын хогийн цэгийг суурьшлын бүсээс тусгаарлах цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилна.

ДБТХ

191

3.2.7. Тодорхой байршлуудад газар доорх болон давхар граж, авто зогсоол барих чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

Хүн амын нягтаршил ихтэй орон сууцны хороололд давхар граж, авто зогсоол барих боломжтой газрын байршлыг судлан,  давхар граж, авто зогсоол барих чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

ДБТХ

                                                   Дөрөв. Экологи, байгаль орчныг хамгаалахад ахиц дэвшил гаргана.

192

4.1. Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан  түлш болон утаа шүүгчээр хангаж халаалтын зуухнуудын тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

100кв-аас дээш хүчин чадал бүхий усан халаалтын зуух ашиглаж буй зуух эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох байгууллагаас олгосон магадлан итгэмжилсэн дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

ДБТХ

193

Агаарын бохирдлын эх үүсвэрийг бий болгож буй цэгүүд, сайжруулсан зуухны хэрэглээнд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, сургалт сурталчилгаа зохион байгуулна.

ДБТХ

194

Улаанбаатар-Цэвэр агаар төслийн  2015-2016 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх зуухны хөтөлбөрт зуухаа солиогүй үлдсэн айл өрхийг хамруулах ажлыг хороодтой хамтран зохион байгуулна.

ДБТХ

195

4.2. Нутаг дэвсгэрийн ойн сан бүхий  талбайд нөхөн сэргээлт,  арчилгаа цэвэрлэгээ хийнэ.

Нутаг дэвсгэрийн ойн сан бүхий тодорхой талбайг нөхөн сэргээх, ойн арчилгаа цэвэрлэгээг хийх  талаар  мэргэжлийн  байгууллагад  санал  хүргүүлж  хамтран  ажиллана.

ДБТХ

196

22-ын товчооны орчим  тарьсан модны арчилгаа, тордолгоонд анхаарч,  цэвэрлэгээ үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулна.

ДБТХ

197

Газар эзэмшигч, ашиглагч иргэд,  аж  ахуй  нэгж байгууллагуудын эзэмшлээсээ   50 м хүртэл  орчны нийтийн  эзэмшлийн газрын тохижилт, цэвэрлэгээ,  зам  талбай,  ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг хариуцах  үүргийг мөрдүүлж, хяналт тавьж ажиллана.

ДБТХ

198

4.3. Ногоон бүсийн хортон шавьж, өвчний тархалтын судалгаа хийж, хортон шавьж өвчний устгалыг  2000 га талбайд хийнэ.

Дүүргийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн хөнөөлт  хортон шавьж, өвчний тархалтанд мэргэжлийн байгууллагатай хамтран   судалгаа хийж, устгалын ажлыг зохион байгуулна.

ДБТХ

199

4.4. Нутаг дэвсгэрийн ногоон бүсийн тодорхой хэсгийг иргэдийн нөхөрлөлд хариуцуулах ажлыг судлан шийдвэрлэнэ.

Ногоон хэрэм-ногоон хөгжил дэд хөтөлбөрийн хүрээнд Агро ойн парк байгуулах газар талбай, чанарлаг хөрс ба усны нөөц тогтооно.

ДБТХ

200

Эзэмшил  талбайдаа     өөрийн  хөрөнгөөр ногоон  байгууламж  хийж  тохижуулсан аж ахуй нэгж,  байгууллагыг  олон  нийтэд  сурталчлан  урамшуулах ажлыг үргэлжлүүлнэ.

ДБТХ

201

Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд байгуулагдсан  "Эко клуб"-уудын ажлыг идэвхжүүлж, тэдгээрийн үйл ажиллагааг тогтмолжуулж, орчноо цэцэрлэгжүүлэх чиглэлээр заавар зөвлөмж өгч ажиллана

ДБТХ, НХХ

202

Хашаандаа  мод бут, сөөг  өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан  иргэнд урамшуулал  олгох  тогтолцоог хэрэгжүүлэн ажиллана.

ДБТХ

203

4.5. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах булаг, шанд, нуурын  орчныг тохижуулж, хамгаалалтанд авах, ногоон бүс бүхий уулын амуудад байгаль орчны орон тооны бус байцаагчийн тоог нэмэгдүүлнэ

Хамгаалж тохижуулах шаардлагатай гол, горхи, булгийн бүртгэл судалгаа гаргаж хашаа хайс бүхий тохижилт хийнэ.

ДБТХ

204

21, 24, 25-р хороодын нутаг дэвсгэрийн ногоон бүс бүхий уулын амуудад байгаль хамгаалах зорилго бүхий морин эргүүл ажиллуулна.

ДБТХ, ХХ

205

4.6. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран хайрга, шаврын орд ашигладаг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд  жилбүр үзлэг, шалгалт явуулан, стандартад нийцэхгүй ордуудын үйл ажиллагааг зогсоох, нөхөн сэргээлтийг тусгай төлөвлөгөөний дагуу хийлгэнэ

Нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн хийж, мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах, уулын  дайрга хууль  бусаар  ашиглах  үйл  ажиллагааг  таслан зогсоож холбогдох  арга  хэмжээ  авна.

ДБТХ, МХХ

206

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр ашиглагч аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийхэд хамтран ажиллана.

МХХ,  ДБТХ

207

Нарангийн голын тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаанд стандартыг мөрдүүлнэ.

МХХ,  ДБТХ

208

4.7. Хөрс, ус, орчны бохирдлыг багасгахад гадаадын төслийн дэмжлэг авч хамтран ажиллана.

“Эрүүл орчин - Эрүүл дүүрэг“ дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

ДБТХ, НХХ

209

Хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах

ДБТХ

210

4.8. Хог хаягдлыг тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулж, Тээвэрлэлт үйлчилгээний төв, Нийтлэг үйлчилгээний төв, Тохижилт үйлчилгээний компаний материаллаг баазыг нэмэгдүүлэн хур хогийн цэггүй дүүрэг болно.

Нийтлэг үйлчилгээний төвийн  гражийн барилгын ажлыг дуусгана.

ДБТХ, НҮТ

211

Хог тээврийн болон авто зам цэвэрлэгээ арчилгааны тусгай зориулалтын техник, хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

ДБТХ, ТЦҮ, НҮТ, ТҮТ

212

Гэр хорооллын айл өрхийн хогийг сард 2 удаа хашаанаас нь авах ажлыг үргэлжлүүлнэ.

ДБТХ,  ТЦҮ, НҮТ, ТҮТ

213

Цахилгааны нэгдсэн тоолуурт холбогдоогүй өрхийн хог хаягдал гаргасны хураамжийг авах ажлыг эхлүүлнэ.

ДБТХ,  ТЦҮ, НҮТ, ТҮТ

214

Хог хаяхгүй байх ухамсрыг төлөвшүүлэх талаар иргэд олон нийт, хувийн хэвшлийнхэнд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлуудыг  зохион явуулна.

ДБТХ

 

Тав. Нутгийн захиргааны байгууллагын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж,  үйлчилгээг  ил тод, хөнгөн шуурхай болгоно.

215

5.1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг ил тод байлган, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэн, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрт иргэдийн санал бодлыг тусган хэрэгжүүлж, төрийн боломжит зарим үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх чиглэл баримтлан ажиллана.

Хууль, тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах ажлыг тухай бүр зохион байгуулж, удирдлагаас  гаргасан захирамжлалын баримт бичгийг   www.ublegal.mn цахим хуудсанд байршуулж, иргэд албан тушаалтнуудад нээлттэй ашиглах мэдээллийн сан   бүрдүүлж ажиллана 

ЗХХ,
Цагдаагийн
1,2,3-р хэлтэс

216

Хүний нөөцийн үйл ажиллагааг олон  нийтэд ил тод байлгах  талаар төрийн захиргааны болон хороодын хэсгийн ахлагч нарын сул орон тооны зарыг  www.csc.gov. mn, www.shd.mn сайт, дүүргийн болон хороодын мэдээллийн самбарт тухай  бүр байршуулж нөөц бүрдүүлэн ажиллана.

 

ЗХХ

217

Дүүргийн архивын бие даасан үйл ажиллагааг дэмжиж, архивын сан хөмрөгөөс байгууллага иргэдэд нэг цэгийн цахим үйлчилгээг үзүүлнэ.

ЗХХ

218

Төрийн үйлчилгээний төвийг дүүрэгт байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ.

 

219

4, 6, 26, 28-р хороодын иргэний танхимыг тохижуулж, үйл ажиллагааг тогтмолжуулна.

ЗХХ

220

Шилэн дансны тухай хуулийн, төсвийн мэдээлэл, зарлагын гүйцэтгэлийг цахим хуудсанд байршуулна.

ХМОНХА

221

Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж,  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

ХМОНХА

222

5.2. Шинээр дүүрэг байгуулах асуудлыг боловсруулан саналыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.

Шинээр дүүрэг байгуулах саналыг холбогдох дээд газарт уламжилна.

ЗХХ

223

5.3. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж,цахим засаглалыг хөгжүүлнэ.

21-р хороог өндөр хурдны шилэн кабельд холбоно.

ХМОНХА

224

Хороодын шилэн кабелийн трассын зураг бий болгоно.

ХМОНХА

225

Шилэн кабелийн найдвартай хэвийн ажиллагааг хангаж ажиллана.

ХМОНХА

226

''Иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд
холбогдсон хорооноос эд хөрөнгийн бүртгэлийн зарим лавлагааг иргэдэд олгох ажлыг зохион байгуулж, орчин нөхцлийг бүрдүүлж ажиллана''

Бүртгэлийн хэлтэс

227

5.4. Дүүргийн нутгийн захиргааны ордон барина.

 Нутгийн захиргааны ордон барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх  ажлыг зохион байгуулж, холбогдох байгууллагад уламжлах

 

228

5.5. Бүх хороодыг цогцолбор байртай болгоно.

6, 16-р хороодын цогцолбор байрны хөрөнгийн асуудлыг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлэнэ.

ЗХХ

229

5.6. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авилгад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх талаар сургалт,  зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Албан хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, урт, богино хугацааны гадаад, дотоодын сургалтанд хамруулж  ажиллана.

ЗХХ

230

Авлига, ёс зүйн талаар сургалт, сурталчилгаа явуулах, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг  хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх ажлыг зохион байгуулж, дүүргийн ёс зүйн зөвлөл болон ёс зүйн хорооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг тухай бүр албан хаагчдад танилцуулж ажиллана.

ЗХХ

231

5.7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, дээрх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ

Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх,  нийтийн хэв журмын эргүүлд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах ажлыг зохион байгуулна.

ЗХХ

232

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг урамшуулах тогтолцоог бий болгоно.

ЗХХ

233

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албан бус сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна.

ЗХХ

234

ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, ААНБ-ын  дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мансууруулах бодисын хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах чиглэлээр   уулзалт, өдөрлөгийг  зохион байгуулна.

ЗХХ,
Цагдаагийн
1,2,3-р хэлтэс

235

Хорихоос өөр төрлийн ялтай болон хугацаанаас өмнө суллагдсан, тэнсэн харгалзах ялтай иргэдийн  нийгэмших,  хөдөлмөр эрхлэх явцад дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

ЗХХ, ХХ,
Цагдаагийн
1,2,3-р хэлтэс

236

Хорооны нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн ам, өрхийн  тоог харгалзан, олон нийтийн  цагдаагийн ажилтны  орон тоог нэмэх саналыг зохих байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэн ажиллана.

ЗХХ

237

5.8. “Архигүй баасан гараг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

“Архигүй Баасан гараг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.

ЗХХ,
Цагдаагийн
1,2,3-р хэлтэс

238

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

 

ЗХХ,
Цагдаагийн
1,2,3-р хэлтэс

239

5.9. Замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, автын осол, түүнээс учрах хохирлыг бууруулна.

Сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг зам тээврийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж,  уламжлал болгон жил бүр зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой”, “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнүүдийг  зохион байгуулна

ЗХХ,
ЗЦТ

240

Өнөр, Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг холбосон 2.5 км автозам ашиглалтанд орсонтой холбогдуулан 21-р хорооллын Авто сургуулийн гэрлэн дохиотой уулзварыг шинээр сэргээн засварлах, өргөтгөх ажлыг холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлнэ

ЗХХ,
ЗЦТ

241

Зам тээврийн осол хэргүүд гарч байгаа шаардлагатай замуудад явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан хайс, хашлагануудыг захиалж нэмж байрлуулна. /Товчооны зам,  Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Хувьсгалчдын гудамж, Хилчин хотхоны зам, Толгойтын зам/

ЗХХ,
ЗЦТ

242

Дүүргийн сургууль орчмын аюулгүй бүсийн стандартын шаардлага хангаагүй, явган хүний замгүй 5 сургуулиудын/бүс бүрээс 1/ орчинд сургуулийн иж бүрэн аюулгүй бүс байгуулах ажлыг зохион байгуулна.

ЗХХ,
ЗЦТ

243

Баянхошууны хуучин эцэс, 5-р баазын уулзвар, Их нарангийн уулзварт гэрлэн дохио байрлуулж хөдөлгөөнийг зохион байгуулна.

ЗХХ,
ЗЦТ

244

5.10. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, гамшгийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учрах хохирлыг бууруулна.

Гамшгийн голомтонд ажиллах болон гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааны ажилд  шаардлагатай автомшин худалдан авахад  дэмжлэг үзүүлнэ.

ОБХ, ЗХХ,

245

Хороо тус бүрт гамшгаас хамгаалах загвар төлөвлөгөө боловсруулан  тодотгол хийж батлуулна.

ОБХ, ЗХХ

246

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, үерийн хамгаалалтын далан суваг, ус зайлуулах хоолойг цэвэрлэх ажлыг зохион байгуулна.

ОБХ

247

Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц барих боломжит газрын асуудлыг  шийдвэрлэнэ.

ОБХ

248

5.11. Аж ахуйн нэгж, байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналтыг сайжруулах, болзошгүй үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглээр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” сэдэвт сургалт зохион байгуулна.

МХХ

249

Их эрсдэлтэй үнэлэгдсэн аж ахуйн нэгж байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

МХХ

250

5.12. Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж биелэлтэнд хяналт тавин иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэнэ.

Дүүргийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулж, бүртгэлээс байнга  завсарддаг иргэдийг тогтоон, хамруулах арга хэмжээ авч үр дүнг тооцно.

ЦШ,
Хороод

251

Албан тушаалтан, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтыг чанартай зохион байгуулж, мэдлэг, чадварыг нэмэгдүүлнэ.

ЦШ

252

Орон нутагт батлан хамгаалах хууль тогтоомжийг  сурталчлах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг чанартай хүргэнэ.

ЦШ, НХ

253

Цэргийн жинхэнэ албанд татагдан алба хааж байгаа цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг тусламж үзүүлж, цэргийн албанаас халагдан ирж байгаа цэргийн алба хаагчдад мэргэжлийн байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулна.

ЦШ, ХХ

254

5.13. Дүүргийн гадаад харилцааг хөгжүүлж, өндөр хөгжилтэй орны хот, дүүргүүдтэй харилцаа тогтоон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ажиллана.

Хамтын ажиллагаатай гадаадын хот, дүүргүүдтэй үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлнэ.

ХМОНХА

255

5.14. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ХЭАХН, ШӨХТГ-тай хамтран ажиллана.

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.

ЗХХ

 

 

 

 

 

 

 

 

 


Файл хэлбэрээр татан авах: