ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2016 оны 05 дугаар сарын 17

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Нийтийн эзэмшлийн зам, талбайд гэрэлтүүлэг барих   

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ГА/2016/04/ тоот

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Нийтийн эзэмшлийн зам, талбайд гэрэлтүүлэг барих ажлыг гүйцэтгэх тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2014, 2015 он/ борлуулалтын дундаж

  орлого 90 000 000 /ерэн сая/ төгрөгөөс багагүй байна.

            Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа 90 000 000 /Ерэн сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил /2014, 2015 он/

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний яамны олгодог: Ажил үйлчилгээ  явуулах тусгай зөвшөөрөл болох  цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын 03.2.1  заалт болон түүнээс дээш

 

Тендерийн хамт  1 320 000  /нэг сая гурван зуун хорин мянга/-н  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн, 10 цаг 50 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нэгдүгээр давхар, 109 тоот Худалдан авах ажиллагааны алба.  Утас: 70000717