ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр:

-       Багц 1- Тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах /Хуулийн этгээд/

-       Багц 2- Гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулах /Хуулийн этгээд/

-       Багц 3- Хяналтын төсөв боловсруулах /Хувь хүн/ ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: 

  1.    Зөвлөх хуулийн этгээд нь удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар, намтарт мэргэжлийн ур чадвар болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг заавал тусгах ба дипломны хуулбар, сүүлийн 2 жил буюу 2015-2016 онд гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;

2.    Зөвлөх хувь хүн /2015-2016 онд гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх /;

-       Жилийн эцсээр баталгаажсан санхүүгийн тайлан /Сүүлийн  2 жил ашигтай ажилласан байх- 2015, 2016 он/;

-       Зөвлөхийн орон тоо, бусад зардлын тооцооны хүснэгт ирүүлэх;

-       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт

-       Харъяа нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;

 

Чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. 

3.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 2-р сарын 10ы 08 цаг 30 минутаас  2017 оны 02-р сарын 20ы 17 цаг 30 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 02-р сарын 21-ний 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.  

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Засаг даргын Тамгын газрын байр, нэг давхрын 109 тоот өрөө.

Харилцах албан тушаалтны нэр: С.Содгэрэл  Утас: 7000 0771