ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 Огноо :2016 оны 02 дугаар сарын 15

Тендер шалгаруулалтын нэр: ОНӨААТҮГ шинээр байгуулахад зориулж бохир сордог машин /2 ширхэг/

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/БА/2017/01 тоот ажил                

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос [ОНӨААТҮГ шинээр байгуулахад зориулж бохир сордог 2 ширхэг машин]–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг-с багагүй байна. /2015 он, 2016 он/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн эцсийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт /2015 он, 2016 он/

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тухайн гэрээтэй ижил төстэй дор хаяж нэг удаагийн гэрээний үнийн дүн нь 40,000,000 төгрөгөөс багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй. 

Тендерийн хамт 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/-н төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн, 11 цаг 30 минутанд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны нэг давхар, 109 тоот өрөө, мэргэжилтэн Э.Гантулга  Утас: 7000 0771