ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

Огноо :2017 оны 04 дүгээр сарын 06

Тендер шалгаруулалтын нэр: СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн дээвэр болон ус хангамжийн шугам сүлжээний засварын ажил

 Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ӨҮ/2017/01 тоот ажил                                               

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн дээвэр болон ус хангамжийн шугам сүлжээний засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /Нэг зуун мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.      

 Үүнд: Сүүлийн 2 жилийн /2015 он, 2016 он/ борлуулалтын дундаж орлого 170 000 000 /Нэг зуун далан сая/ төгрөгөөс багагүй байна.

 Ижил төстөй ажил гэрээрээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл  ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жилийн аль нэг жилд багадаа 170 000 000 /Нэг зуун далан/ сая төгрөгийн төсөвт өртөгтөй ижил төстөй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

 Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

 Сүүлийн 2 жил /2015 он, 2016 он/

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: Барилга, Хот байгуулалтын яамны ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл 2.1.1 эсвэл 2.1.2 заалт. Барилгын дотор халаалт салхивч, ус хангамж, ариутгал татуургын шугам сүлжээ тэдгээрийн тоног төхөөрөмж угсралт 2.2.1 заалт

 Тендерийн хамт  2 500 000 /Хоёр сая таван зуун мянга/-н төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 08 ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 08 ны өдрийн 10 цаг 30 минутад  нээнэ.

      Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, 27 дугаар хороо, Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны нэг давхар, 109 тоот өрөө, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунцэцэг Утас: 7000 0717