Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Элэгний В, С вирусын илрүүлэг, шинжилгээнд шаардагдах хурдавчилсан оношлуурын багц”-ыг нийлүүлэх” үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх оношлуурын багцын  техникийн тодорхойлолт болон  холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө УБ хот, СХД дүүрэг, 13-р хороо Залуус гудамж СХД-ийн Эрүүл мэндийн байранд ирүүлнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Тендерийн баримт бичигтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал үнэлгээний хорооны нарийн бичиг  /Л. Оюунтүлхүүр 99148324 / утсаар холбогдоно уу.