Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн “АВТО МАШИНЫ ЗАМ ТЭГШИЛЖ, ЯНЗЛАХ /23, 25-Р ХОРОО/” СХД/ТА/А120-03/ тоот ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийн үнэ 50.000 /Тавин мянга/-н төгрөг байна. Уг төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн, Худалдан авах ажиллагааны албаны Төрийн сан 100200951009 дансанд тушаана.

 

Үнийн саналыг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөөнд ирүүлнэ үү.

 

              Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 10 минутанд нээнэ.

 

Захиалагчийн хаяг:  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газар 109 тоот өрөө, ахлах мэргэжилтэн С.Содгэрэл, Утас:7000 0771