Тендер шалгаруулалтын нэр: Автогрэйдер худалдан авах

     Тендер шалгаруулалтын дугаар: СХД/БХА/А123-01/

     Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГазарт Автогрэйдер худалдан авах тухай СХД/БХА/А123-01/ тоот бараа нийлүүлэлтийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

     Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 100,000 /Нэг зуун мянга/-н төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

·         Борлуулалтын хэмжээ: 2015, 2016 оны борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн арифметик дундаж нь 95,0 сая төгрөгөөс багагүй байна.

 

·     Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. /ББСБ болон ХЗХ-ны тодорхойлолтыг хүчингүйд тооцно/. Байгууллагын харилцах дансны хуулга нь тендер нээх хугацаагаар тасалбар болно.

 

·         Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. /Ашигтай ажилласан байх/

 

·         Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ядаж нэг удаа 95,0 /Ерэн таван сая/ төгрөгийн үнийн дүнтэй дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн байх

 

·         Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй.

 

·         Тендерийн хамт 1,425,000 /Нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/-н төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 10 минутанд  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхар, 109 тоот өрөө. Утас: 70000771