Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Сонгинохайрхан дүүргийн 3, 10, 11-р хорооны нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг барих СХД/ГА/2017/02/ тоот ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна. 

 

Техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Тендерийн баримт бичгийн үнэ 50 000 /тавин мянган/ төгрөг байна. Уг төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн, Төрийн сан 100200951009 дансанд тушаана.

 

Үнийн саналыг 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөөнд ирүүлнэ үү.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг  байлцуулан 2017 оны 06 дугаар сарын сарын 19-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.                                                                                                                                                                                       

              Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын 1 давхарт 109 тоот өрөө, Худалдан Авах Ажиллагааны алба, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунцэцэг   Холбогдох утас: 70000717