ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр

            Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 3 дугаар 48 айлын орон сууцны газар шинээр баригдаж байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгын гүйцэтгэл ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/БА/А547-01/

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 3 дугаар 48 айлын орон сууцны газар шинээр баригдаж байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгын гүйцэтгэл СХД/БА/А547-01/тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын арифметик дундаж нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

            Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2015, 2016, 2017/ оны аль нэг жилд төсөвт өртөгийн 100% -аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 

Барилгын зураг, төсөл боловсруулах ажлын хүрээнд:

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол: 1.2.4, 1.2.5, 1.2.6

 

Шинэ бол: ЗТ-6.1, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-11.2   

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол: 2.1.1, 2.1.4, 2.2.1, 2.2.2

Шинэ бол: БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 , БА-8.1, БА-4.1

Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

            Тендерийн хамт 17,000,000(арван долоон сая) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

           Хүчинтэй байх хугацаа: 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна. 

            Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 00 минутад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 301 тоот  өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Үйлдвэрчний Эвлэлийн гудамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 3 дугаар давхар, 301 тоот өрөө.

Утас: 7000 0771

Цахим хаяг: www.tender.gov.mn;  www.shd.mn