Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий Аудитын байгууллагуудаас Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийн бохир усны шугамын засвар, гадна пасадны засвар, дээврийн засварын ажлын гүйцэтгэлд аудит хийх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн саналыг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 309 тоот өрөөнд ирүүлнэ үү.

            Саналыг Японы Элчин Сайдын Яамны “Өвсний үндэс” хөтөлбөрийн газарт хүргүүлэх ба тухайн ажлыг гүйцэтгэх байгууллагаар шалгарахгүй бөгөөд Япон Улсын Засгийн газраас санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа нээлттэй тендер зарлах болно.

Ирүүлэх материал:

1.    Үнийн санал /албан бичгээр/

2.    Байгууллагын гэрчилгээний хуулбар

3.    Тусгай зөвшөөрлийн хуулбар

 

Захиалагчийн хаяг:  

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газар 309 тоот өрөө. Т.Алтанцэцэг Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн ахлах мэргэжилтэн.