ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Манай гудамж төсөл ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ТА/А270-01/

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Манай гудамж төсөл СХД/ТА/А270-01/тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил  2016, 2017 онуудын арифметик дундаж нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Багц тус бүрт санал болгож байгаа үнийн дүнгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2016, 2017 он/-ийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

            Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2016, 2017/ оны аль нэг жилд төсөвт өртөгийн 100% -аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм /Багц-1,2 тус бүрт/

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

1.2.1 эсвэл 12.2-т заасан 1-16 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл.

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

Шинэ бол:

ЗТ-8.1  Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг

ЗТ-11.1  Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, төсөв

 

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.

Шинэ бол:

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна. 

            Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Тийм                                                   

Багц 1: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд жишиг гудамж тохижуулах

СХД/ТА/270-01-01/тоот ажил-283 000/Хоёр зуун наян гурван мянга/-н төгрөг

Багц 2: Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороонд жишиг гудамж тохижуулах

СХД/ТА/270-01-02/тоот ажил-567 000/Таван зуун жаран долоон мянга/-н төгрөг

             Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.  

            Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 00 минутад Сонгинохайрхан дүүргийн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Агарын  гудамж 4, Г-31 дүгээр байрны 1 дүгээр давхар, 102 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Агарын  гудамж 4, Г-31 дүгээр байрны 1 дүгээр давхар, 102 тоот өрөө.

Утас: 7000 0771

Цахим хаяг: www.tender.gov.mn;  www.shd.mn