ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо баян булгийн 2 дугаар гудамжнаас Мандал овооны 3 дугаар гудамж хүртэлх 1,5 км хатуу хучилттай авто зам барих

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/А/364/АЗ-02/ тоот

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо баян булгийн 2 дугаар гудамжнаас мандал овооны 3 дугаар гудамж хүртэлх 1,5 км хатуу хучилттай авто зам барих СХД/А/364/АЗ-02/ тоот ажлыг  гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

o   2015, 2016, 2017 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь 750 000 000 /долоон зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байна.

o   Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгтэй байна

o   2015, 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

o   2015, 2016,  2017 оны аль нэг жилд төсөвт өртгийн  50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.з

Тендерийн хамт 21 070 500 /хорин нэгэн сая далан мянга таван зуу/ төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 10-р сарын 01-ний 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 10-р сарын 01-ий 11 цаг 40 минутад нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо , Баянголын гудамж-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхар 109 тоот, Утас: 70000717

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.